RCMRCM Mongolia

Бидний тухай

Компанийн тухай

Манай компани нь эмнэлгийн тоног төхөөрөмж, цацрагийн үүсгүүр, цацрагийн хэмжилтийн багаж, цацрагаас хамгаалах хэрэгсэл нийлүүлэх, рентген кабинетын цацрагийн хамгаалалтыг хийх, цацрагийн хэмжилт, судалгаа хийх зэрэг мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Цацрагийн дэвсгэр түвшний судалгаа

“Бадрах энержи” ХХК-ийн 2023 оны БОННҮ-ний цацрагийн үнэлгээний ажил, “Эмээлт Майнз” ХХК-ийн захиалгаар 2018, 2021 онуудад Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлах тус компанийн ураны уурхайн орчмоос хөрс, усны дээж авч, цацрагийн шинжилгээнд хамруулж, үнэлэлт, дүгнэлт өгч ажилласан. Мөн “Гурван Сайхан” ХХК-ийн “Гурвансайхан” ураны ордын талбайн хөрсний радоны хэмжилт судалгааг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Багаж, тоног төхөөрөмж

“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “МАК” ХХК, “Ачит Ихт” ХХК, “Кемекс” ХХК зэрэг цөмийн технологи хэрэглэгч Монгол Улсын томоохон 20 гаруй компаниуд, “Эмээлт Майнз” ХХК, “Бадрах Энержи” ХХК, “Шинь Шинь” ХХК зэрэг уран, полиметаллын уурхайн захиалгаар цацрагийн хэмжилтийн багаж, цацрагаас хамгаалах хэрэгсэл нийлүүлж, цацрагийн хэмжилт судалгаа хийсэн. Мөн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Сетунари” ХХК, “Бриллиант” эмнэлэг зэрэг байгууллагуудын захиалгын дагуу цацраг идэвхт үүсгүүрийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж, аюулгүй, найдвартай тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байна.

Эмнэлгийн цацрагийн хамгаалалт

Манай компани нь төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн 2 Позитрон эммисийн томографи/Компьютерт томографийн өрөө, 16 Компьютерт томографийн өрөө, 100 гаруй рентген кабинетын цацрагийн хамгаалалтыг хийж гүйцэтгэсэн. “Эрдэнэт Медикал” эмнэлэгийн соронзон резонансын томографийн өрөөний соронзон хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Холбоо барих

Утас
7733 2232, 8802 2232
Имэйл
sales@rcmmongolia.com, info@rcmmongolia.com
Хаяг
Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, Рапид харш хороолол, 27-р байр, 123 тоот
Facebook
RCM Mongolia